Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026.11.07
Цуглуулдаг мэдээлэл
- Нэр, имэйл хаяг, нууц үгийн шифрлэсэн хэлбэр (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).
- Хичээл, сорил, шалгалтын дүн, үсэг бүрийн алдааны тоо.
- Төлбөрийн захиалгын дугаар, дүн, огноо. Картын болон дансны мэдээллийг QPay ба банк боловсруулна, бид хадгалдаггүй.
Ашиглах зорилго
Ахицыг хадгалах, сул товчны дасгал бэлтгэх, Premium эрх идэвхжүүлэх, гэрчилгээ олгох, чансаа гаргах. Хэрэв та ангид нэгдсэн бол таны нэр, имэйл, дүн тухайн багшид харагдана.
Гуравдагч этгээд
Мэдээллийг худалдахгүй. Төлбөр хийхэд QPay-д захиалгын дугаар, дүн, имэйлийг дамжуулна.
Таны эрх
Бүртгэлээ болон мэдээллээ устгуулах хүсэлтийг support@shivey.space хаягаар илгээнэ үү.
Күүки
Зөвхөн нэвтрэлтийг хадгалах шаардлагатай күүки ашиглана. Зар сурталчилгааны күүки ашигладаггүй.